Живсэн хөлгийн ахмадад 36 жилийн ял оноов

Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

Живсэн хөлгийн ахмадад 36 жилийн ял оноов

Өмнөд Солонгосын шүүх 475 зорчигч тээвэрлэгч яваад живсэн Севол хөлгийн ахмадад хариуцлага алдаж, 300 гаруй зорчигч амиа алдсан ослын үеэр хөлгөө орхиж явсан хэрэгт 36 жил шоронд хорих ял оноожээ.

 

 

Дээрх хэрэгтэй холбоотойгоор хөлгийн ахлах инженерт 30 жил, хөлгийн багийн бусад 13 гишүүнд 20 хүртэлх жилийн ял тус тус оноосон байна.

 

Севол хөлгийн ахмад болон хөлгийн багийн гурван гишүүнд прокурорууд хүний амь нас хохироосон болон хариуцлага алдсан хэргээр ялын дээд хэмжээ оноохыг шаардсан юм. Хөлгийн ахмад хөлөг живж байх үед зорчигчдыг хаяж явсандаа уучлал гуйсан бөгөөд түүний энэ үйлдлийн үр дагавараар олон хүн амиа алдана гэж бодоогүй гэж мэдүүлсэн байдаг. Ослоос 174 хүнийг эсэн мэнд аварсан боловч 29 хүн амь үрэгдэж, 273 зорчигч далайд сураггүй болсон юм. Сураггүй алга болсон зорчигчдын дийлэнх нь ахлах сургуулийн сурагчид байсан билээ.

Орчуулсан Н.ЭНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж