“Дэлхийн цом”-ын тэмцээн энэ сарын 23-нд эхлэх бөгөөд үүнээс өмнө Спортын төв ордонд дахин засвар хийх шаардлагатай болж байгааг хэлсэн юм. Мөн саун, бие засах газар, заалны засварыг богино хугацаанд чанартай хийхийг албаны төлөөлөгчид анхааруулсан байна. Түүнчлэн гадаадын олон орны тамирчид Монголд ирэх тул тэдний тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангах учиртайг ч сануулав.
БТСГ-ын дарга Ч.Наранбаатар уулзалтын үеэр IJF-ийн албаны төлөөлөгч болох ОУЖБХ-ны Энхтайваны зөвлөлийн ерөнхий захирал Жан Эрик Шиүтзийг “Спортын алдар” медалиар шагнаж, тэмцээнийг амжилттай зохион байгуулах талаар БТСГ идэвхи зүтгэл гарган ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Б.Энх
.