Энэ улирал Премьер лигт нэгч хожигдолгүй тэргүүлж байгаа "Челси" клуб 23 настай Бразил хагас хамгаалагч Оскартай гэрээгээ сунгалаа. Оскар 2019 он хүртэл гэрээгээ сунгасан бөгөөд дахин таван жил "Стэмфорд Бридж" хүчин зүтгэхээр болсон юм.
Оскар "Би маш их баяртай байна. Яагаад гэвэл "Челси"-гийн төлөө тоглож, Англид амьдрах нь надад таалагддаг. Би энд хоёр болсон. Харин одоо дахин таван жил тоглохоор боллоо шүү дээ" гэсэн байна.
Тэрбээр анх 2012 оны зун нутгийн клуб болох "Интернационал" клубээс 20 сая фунтээр "Цэнхэрүүд"-ийн эгнээнд нэгдэж байсан бөгөөд энэ улиралд тэрбээр "Челси"-гийн нэрийн өмнөөс 9 тоглолтод оролцож 3 гоол, 2 оновчтой дамжуулалт өгөөд байна.
Б.ХОСНАМАР
Эх сурвалж: www.mminfo.mn