Д.Ганзориг нарыг энэ сарын 19-нд шүүхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

Д.Ганзориг нарыг энэ сарын 19-нд шүүхээр боллоо

“Нийслэл өргөө” ХХК-ийн захирал Д.Ганзориг нарын 11 хүний хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнөөдөр болох байсан ч хурлыг энэ сарын 19-ныг хүртэл хойшлууллаа. Шүүх хурал өнөөдөр 09.00 цагт эхэлж шүүгчдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар хуралд ирээгүй тул ийнхүү хурлыг хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ. Д.Ганзориг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, төсвийн хөрөнгийг завшсан хэрэгт сэжиглэн шүүж байгаа юм. Тодруулбал, Д.Ганзориг нарыг Баян-Өлгий аймагт 2012 онд “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд тус аймгийн 13 сумын 30 багийн байрыг барих тендерт шалгарч 30 барилга барих төсвөөр 19 барилга барьсан. Мөн Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны харъяа “Үндэсний цахим архив”-ын барилга, IV амаржих газрын барилгыг барих мөнгийг төсвөөс авсан ч барилгыг ашиглалтад оруулахгүйгээр мөнгийг хувьдаа завшсан гэж сэжиглэж байгаа юм.

Д.ЖАРГАЛ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж