“Амжилтаа ахиулъя” төрийн бус байгууллагын санаачлагаар Монголын хөлбөмбөгйин холбооны дэмжлэгтэйгээр “Нэг сэтгэл” уриатай хандивын заалны хөлбөмбөгийн спорт өдөрлөг өнгөрсөн амралтын өдрүүдээр Монголын хөлбөмбөгийн холбооны “Футзалны ордон”-д амжилттай болж өнгөрлөө.
Тэмцээнд 200 гаруй тамирчдаас бүрдсэн 17 баг чансаагаа сорьсон бөгөөд Монгол улсын үндэсний шигшээ багийн тоглогчид баг бүрт хувиарлагдан тоглосоноороо онцлогтой боллоо.
Ингээд тус тэмцээнээс шалгарсан шилдэгийн шилдэгүүдийг танилцуулья.
-Шилдэг хаалгач Н.Нямбар “Оюу-толгой” багийн хаалгач
-Шилдэг тэгш тоглогчоор Г.Анархүү “Эрхэс”
-Шилдэг довтлогчоор 12 гоолыг эсрэг багийнхаа хаалганд оруулсанаар “Зайсан” багийн тоглогч А.Хонгорзул тодорсон юм.
Харин “Нэг сэтгэл” уриатай хөлбөмбөгийн тэмцээний 1,2,3-аар байранд
-Нэгдүгээр байрыг Д.Батсайхан дасгалжуулагчтай “Халиун” баг
-Хоёрдугаар байранд Ц.Энхболдбаатар дасгалжуулагчтай “Зайсан”
-Гуравдугаар байранд Р.Өсөхбаяр дасгалжуулагчтай “Эрхэс” зэрэг багууд шалгарч “Tiger” брэндийн гарын бэлэг болон мөнгөн шагнал, медалийн эздээр тодорсон юм.
Уг хандивын өдөрлөгийн ивээн тэтгэгч байгууллагаар “Tiger” брэнд ажилласан билээ. “Tiger” брэнд нь энэ жил хоёр дахь удаагаа “Tiger street football” олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бөгөөд хөлбөмбөгийн спортыг идвэхитэй дэмждэг гэдгээр нь хөлбөмбөг сонирхогчид андахгүй биз ээ. Энэ удаад ч тэд энэ жилийн анхны заалны хөлбөмбөгийн тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн холбооны спорт зааланд амжилттай зохион байгууллахад гүн туслалцаа үзүүллээ.
Ингээд тус өдөрлөгийн фото агшинтай танилцья.
Э.ТЭКҮ