УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаанаа эхлүүлсэн ч дахин засварлалаа. Энэ нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой хэмээн бүлгийн гишүүд үзсэнтэй холбоотой аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн өдрүүдэд Бээжин хотноо болсон АПЕК-ын хуралд оролцсон бөгөөд яг одоо Монголд хүрэлцэн ирж буй юм байна. Тиймээс эл асуудлыг зөвшилцөж санал солилцохоор болжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Г.ДАРЬ