АН-ын бүлэг 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо Төрийн ордны “А” танхимд хуралдаанаа эхлүүлээд байна. Уг хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн тухай хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүйн улмаас эл асуудлыг хоёрдугаарт эрэмбэлж, 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлээд байгааг эх сурвалж онцоллоо.
Үдээс өмнөх хуралдаанаар тус бүлэг Ерөнхий сайдын тухай хэлэлцээд эл албан тушаалд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нарыг дэвшүүлж, санал хураалтаар хамгийн олон санал авсныг нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, улмаар УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Гэвч үдээс хойшхи хуралдаан ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэнээр үргэлжилж байна.


Г.ДАРЬ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж