Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг 13.00 цагт зарласан боловч одоогоор гишүүд цуглаагүй байна. Хуралдаанд оролцохоор тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн А.Бакей, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нар хүрэлцэн ирээд байгаа юм.

Ирц бүрдсэн нөхцөлд Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай асуудлыг хэлэлцэх аж.

УИХ-аар өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахдаа үүрэгт ажлаа Шадар сайд Д.Тэрбишдагвад хариуцуулах тогтоолыг баталсан юм. Гэвч энэ нь Монгол Улсын хуулиудыг зөрчсөн УИХ-ын буруутай шийдвэр болсон гэсэн маргаан дагуулаад буй. Тиймээс алдааг засах зорилгоор Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах болж байна. Хуульд зааснаар УИХ Ерөнхий сайдыг огцруулсан, чөлөөлсөн бол дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл үүрэг гүйцэтгэгч болгодог байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж