"Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Алдармаа бусдын биеийг санаатайгаар түлсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс долоон жилийн хорих ял сонсоод буй юм. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх энэ сарын 06-нд хүлээн авсан бөгөөд ирэх долоо хоногт хэлэлцэх тов гарсан байна.
Б.ХОНГОР