“Гэртээ ганцаараа”-гийн Калкин амьд уу?

Хуучирсан мэдээ: 2014.11.10-нд нийтлэгдсэн

“Гэртээ ганцаараа”-гийн Калкин амьд уу?

Сүүлийн хэд хоног “Гэртээ ганцаараа” киноны өхөөрдөм бяцхан жаалын дүрийг бүтээж, үзэгчдийн хайрыг татаж байсан жүжигчинМаколей Калкиныг нас барсан гэх мэдээлэл ихээр цацагдаж байна.

Энэ мэдээлэл худлаа цуурхал гэдэг нь батлагдсан хэдий ч бараг мартагдаад байсан Маколей Калкиныг олны анхаарлыг төвд эргэн авчирлаа.

Бага наснаасаа кино урлагт хөл тавин, амжилтын оргилд хүрсэн ч хар тамхи, согтууруулах ундаа зэрэг буруу “найзууд”-тай бат нөхөрлөсний улмаас тэрээр танигдахын аргагүй царай зүстэй болжээ. Хувийн амьдрал нь бүтэлгүй, уран бүтээлийн санал ч түүнд ирэхээ больсон байна.

Калкин жүжигчин бүсгүй Мила Кунистай хайр сэтгэлийн холбоотой байж, олон жил үерхсэн ч муу зуршлуудаа орхиж чадаагүй түүнийг найз бүсгүй нь хаясан юм. Одоо Мила Кунис Аштон Катчертай хамтран амьдарч, охинтой болоод байгаа билээ.

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж