Мароккогийн хөлбөмбөгийн холбоо 2015 оны Африкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн нутагтаа зохион байгуулахаас татгалзсан хариуг холбогдох байгууллагуудад өгсөн байна. Энэ шийдвэр нь Африкт аюултай Эбола халдварт өвчний вирусын тархалт өндөр байгаатай холбоотой юм. Африкийн хөлбөмбөгийн холбоонд Мароккогийн хөлбөмбөгийн холбооноос уг тэмцээний хуваарийг өөрчилж, 2016 онд зохион байгуулах хүсэлтээ гаргасан боловч Африкийн холбоо уг саналыг хүлээн авахаас татгалзаад байна. Ингэснээр 2015 оны тивийн аварга шалгаруулах тэмцээнийг чухам аль улсад зохион байгуулах тухай асуудлыг 11-р сарын 11-нд Кайр хотноо болох Африкийн хөлбөмбөгийн холбооны хуралдаанаар шийдэхээр болсон байна.
Эх сурвалж: http://likenews.mn