Рок попынхан Х.Төмөрбаатарт хандив өргөнө | News.MN

Рок попынхан Х.Төмөрбаатарт хандив өргөнө

Хуучирсан мэдээ: 2014.11.10-нд нийтлэгдсэн

Рок попынхан Х.Төмөрбаатарт хандив өргөнө

Рок попынхан Х.Төмөрбаатарт хандив өргөнө

Тэрбээр 1970, 80-аад оны залуучуудыг  “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуугаараа байлдан дагуулж байсан билээ. Гэтэл сүүлийн үед үүний амьдрал багагүй бэрхшээл тулгарч,  өөрийн гэсэн орон гэргүйгээс гадна эхнэр нь хүнд өвчтэй хэвтэрт байгаа аж.  Тиймээс урлаг соёлын одод түүнд зориулан “Цэцгийн баглаа” хандивын тоглолтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр УГЗ Б.Долгион “Монголын нэрийг дэлхийд мандуулж явсан найзыгаа өнөөдөр ийм хэцүү амьдарч байгаад сэтгэл өвдөж байна. Цагтаа үзэгчдийг байлдан дагуулж явсан хүнээ зовсон үед нь бид мартах учиргүй. Өнөөдөр Х.Төмөрбаатар ганц ч CD гаргаагүй, 21 дууныхаа эхийг барьчихсан явна. Энэ хүний авьяас билгээр өчнөөн их баяр цэнгэлийг амсч явсан бол одоо зовсон үед нь хайртай дуучиндаа тусалцгаая” гэсэн юм. Тоглолтод  МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Жавхлан, МУАЖ А. Долгор, Д.Сосорбарам зэргээс гадна рок, поп, амьд хөгжмийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.

Э.ТЭКҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж