Монголын хөрөнгийн биржийн энэ өдрийн үнэт цаасны арилжаагаар 18 хувьцаат компанийн нийт 42.999 ширхэг хувьцаа арилжигдаж 12.504.555.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 15 компанийн 42.791 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 12.417,755.00 төгрөгийн, “Б” самбарт 3 компанийн нийт 208 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 86.800.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15.346.01 нэгж буюу 0.23 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж Монголын хөрөнгийн биржээр мэдээлэв.