“Дэрэн цом-2014” тэмцээний аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.11.10-нд нийтлэгдсэн

“Дэрэн цом-2014” тэмцээний аваргууд тодорлоо

“Дэрэн” клубээс санаачлан жил бүр зохион явуулдаг хөлбөмбөгийн “Deren cup-2014” өсвөр үеийн футзалын олон улсын тэмцээн энэ сарын 5-8-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо. Тав дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээнд хөвгүүдийн 10, 11, 12, 13, 14, 15, 16 гэсэн долоон насны ангиллаар нийт 44 баг хурд, хүч, авхаалж самбаагаа сорив. Өмнөх жил ОХУ-аас зургаан баг ирж байсан бол энэ жил 9 баг оролцжээ. Мөн Ховд, Сэлэнгэ зэрэг аймгууд тус бүр хоёр баг оролцуулсан нь өрсөлдөөнийг улам нэмсэн юм. Тэмцээний 12 насанд “Эрчим”, 13, 15, 16 насанд “Дэрэн” багууд түрүүлжээ. Харин 10 насанд Иркутск, 11 насанд Улаан-Үдийн багууд тус тус алтан медаль хүртсэн байна.

Тэмцээний дүн:

10 нас: 1-р байр: Иркутск, 2-р байр: “Дэрэн”, 3-р байр: Улаан-Үд

11 нас: 1. Улаан-Үд, 2. “Дэрэн”, 3. Ангарск

12 нас: 1. “Эрчим”, 2. “Хараацай”, 3. “Дэрэн-41”

13 нас: 1. “Дэрэн”, 2. “Сэлэнгэпресс”, 3. “Эрчим”

14 нас: 1. “Улаан-Үд”, 2.“Хоромхон”, 3. “Хүчит чулуун ДМЮ”

15 нас: 1. "Дэрэн", 2. "Хоромхон", 3. УБИС

16 нас: 1. "Дэрэн", 2. Ангарск, 3. "Монголын тэмүүлэл" багууд тус тус шалгарсан байна.

Гэрэл зургийг likenews.mn-с авав.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж