АН-ын бүлэг Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад дэвшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.11.10-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад дэвшүүлнэ

Өнгөрсөн өдрүүдэд болсон улс төрийн тэмцлийн үр дүнд Шонхор, МоАХ тэргүүтэй фракцууд Алтангадасаас тавигдсан Ерөнхий сайдыг  Засгийн эрх мэдлээс нь унагаасан. Намынхаа ҮЗХ-г хуралдуулан намын даргын эрх мэдлийг нь авна гэсэн боловч олонхийн санал аваагүй учир сарын дараа намын Их хурлаар ярилцах шийдвэр гаргаад байгаа билээ. Намын даргын асуудлыг сар хүлээж болох ч Гүйцэтгэх засаглал тэргүүнгүй удаж болохгүй учир ҮЗХ-ноос Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг намын дарга болон УИХ-дахь Ардчилсан намын бүлэгт хариуцуулсан. Өнөөдөр хуралдах ёстой байсан Ардчилсан намын бүлэг нэр дэвшүүлэлт дээрээ гацаад байжээ. Эсрэг зогссон хоёр фракц болох Алтангадас, Шонхор, МоАХ аль алинаасаа хүн дэвшүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэснээс дундын хувилбар буюу МҮДН-ын нэр дэвшигч хэрэгтэй болсон байна. МҮДН фракцаас Ц.Баярсайханыг дэвшүүлэх санал гарсан ч өөрөө татгалзсан гэсэн сураг байна. Харин МоАХ болон Шонхороос МҮДН-д харъяалагдаж асан Р.Амаржаргалыг дэвшүүлсэнийг МҮДН зөвшөөрөхгүй байсан ч тохиролцоонд хүрчээ Одоо УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцөж чадвал дараагийн Ерөнхий сайд Р.Амаржаргал  болох магадлал өндөр байна.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж