1.1 сая ам.долларын төсөл хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2014.11.10-нд нийтлэгдсэн

1.1 сая ам.долларын төсөл хэрэгжинэ

Ирэх оны эхнээс Монгол Улс даяар хэрэгжих Шилэн дансны хуулийн хүрээнд нэгэн төслийг хэрэгжүүлэхээр өнөөдөр гарын үсэг зуран баталгаажуулав. Улсын болон орон нутгийн төсөв, өмч хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулахад чиглэсэн Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх гол байгууллага болох Сангийн яам  “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал, үр ашгийг дээшлүүлэх техник туслалцааны төсөл” гэх энэхүү төслийг хэрэгжүүлэх ажээ. Энэхүү төслийн нийт зардал 1,1 сая ам. доллар бөгөөд 2016 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд үргэлжлэх ажээ.

Уг төслийг хэрэгжүүлэх бас нэгэн байгууллага бол Татварын ерөнхий газар. Татварын систем, тогтолцоог сайжруулах төслийн хүрээнд мэдээллийг татвар төлөгчдөд ил тод хүргэхэд ихээхэн дөхөм болох гэнэ.  “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал, үр ашгийг дээшлүүлэх техник туслалцааны төсөл”-д Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Аюүми Кониши, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нар гарын үсэг зурлаа.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж