УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдах ёстой байсан ч ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хойшлогдсон байна. Тус намынхан өнөөдөр Ерөнхий сайдад хэнийг томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Эх сурвалжаас авсан мэдээгээр МҮДН фракцийнхан бойкот зарласнаас болоод АН-ын бүлэг хуралдаж чадсангүй. Хэрэвзээ дотоод зөрчилдөөнөөсөө бол бүлэг нь хуралдаж чадахгүй бол энэ долоо хоногт ҮЗХ-ээр Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж, батлах нь дахиад худлаа болж магадгүй юм.
М.ЯЛАЛТ