Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2014.11.10-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Малчид, ард иргэдийн анхааралд:

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг анхааруулж байна.


2014 оны 11 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, төвийн нутгийн ихэнх, зүүн болон говийн нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтэнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч 1-3 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 2014 оны 11 дүгээр сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар  шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгааршөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө хотын төв хэсгээр 6-8 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

2014 оны 11 дүгээрсарын11-нээс 2014 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх

  цаг агаарын урьдчилсан  төлөв:

  11-нд зүүн зүгийн нутгаар, 12-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 13,14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар, 13,14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж