МАН-ын бүлэг мэдээлэл хийсэнгүй

Хуучирсан мэдээ: 2014.11.10-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг мэдээлэл хийсэнгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс өмнө ээлжит хуралдаанаа хийж, Монгол Улсын 2015 оны төсвийн хуулийн төсөл хийгээд түүнтэй хамт өргөн мэдүүлсэн бусад төслүүдийг хэлэлцсэн юм. Гэхдээ  хэвлэлийнхэнд энэ талаараа албан ёсоор мэдээлэл хийсэнгүй. Эх сурвалжаас авсан мэдээллээр тус бүлэг маргааш дахин хуралдахаар шийджээ. 2015 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх шатанд бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийнхний судалгааг дахин лавшруулах шаардлага байна, мөн төсвийн төслийг дахин сайтар хэлэлцэх ёстой гэж үзсэний үндсэн дээр дахин хуралдахаар болсон нь энэ аж.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд одоо хэр нь ээлжит хуралдаанаа эхлүүлээгүй байгаа юм. Үдээс өмнө хуралдахаар гишүүд нь цугларсан ч цөөн тооны гишүүд хүрэлцэн ирсэн тул хойшлуулсан. Харин одоо тус бүлгийн гишүүд фракцийнхаа хүрээнд хуралдаж байгаа аж.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хувьд ээлжит хуралдаанаа хийж, 2015 оны төсвийн хуулийн төсөлтэй холбоотойгоор санал дүгнэлтээ нэгтгэж, төрийн албан хаагчдыг цөөлөх ёстой хэмээн үзсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж