George Cloone шүүхэд мэдүүлэг өгнө

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

George Cloone шүүхэд мэдүүлэг өгнө

Холливуудын нэрт жүжигчин George Cloone залилангийн хэрэгтэй холбогдуулан Миланы шүүхэд мэдүүлэг өгөх шаардлагатай болжээ. 2008 оны дөрөвдүгээр сард нэрт жүжигчний нэрийг ашиглан загварын брэнд гаргасан гурван эрэгтэйд холбогдох энэхүү залилангийн хэрэг шийдэгдэлгүй өнөөдрийг хүрээд байгаа аж.
Эдгээр гурван эрэгтэйн гаргасан загварын хувцаснууд тухайн ондоо нилээд хэмжээгээр худалдаалагдсан ба хэрэглэгчдээс чанаргүй материалаар хийгдсэн, хийцийн хувьд ч муу байна гэсэн олон гомдол гарсны улмаас энэхүү хэрэг илчлэгдсэн байна. Тэд мөн тухайн үедээ хэд хэдэн загварын шоунд оролцоод амжсан байжээ.
Энэхүү шүүх хурал энэ сарын 16-нд болох аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж