Өнгөрөгч долоо хоногийн сүүлийн өдрүүдийн буюу арваннэгдүгээр сарын 7-9-ний өдрүүдийн твиттер тоймыг хүргэж байна. Эдгээр өдрүүдэд олны анхаарлыг татсан үйл явдал бол АН-ын ҮЗХ-ны хурал байсан юм. Мөн жиргээчид олноороо салхинд гарч, их талын цэнгэг агаарыг илгээж байлаа. Ингээд Цахим болжмор өнгөрөгч долоо хоногийн твиттер тоймоо хүргэж байна.
ЗОРИГТ ГИШҮҮН ЗУРАГ ДАРААГҮЙ БОЛ ХЭН ДАМЖУУЛАХ БАЙСАН БОЛ
АН-ын ҮЗХ-ын хурал баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 18.00 цагт эхлэх байсан ч бүтэн цаг хоцорч 19.00 цагт эхэлсэн билээ. Төрийн ордонд болсон тус хурал хаалттай болсон бөгөөд хэвлэл, мэдээллийнхнийг дотогш оруулаагүй юм. Харин хурлын үйл явцыг жиргээчдээс М.Зоригт гишүүн өөрийн твиттер хуудсаар дамжуулж олон нийтэд хүргэж байсан. Энэ нь нэг талдаа сайшаалтай, магтаалыг авч байсан ч нөгөө талаар бас дотоод мэдээллийг гадагш тараалаа гэсэн шүүмжлэлтэй тулгарсан. Гэвч эцсийн үр дүндээ жиргээчид "ЗОРИГТ ГИШҮҮН ХУРАЛ ДЭЭР ЗУРАГ АВААГҮЙ БОЛ" гэдэг үг гарсан юм. Үнэндээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түүний дарсан фотог зөвшөөрөлтэй оруулж байсан нь түүнийг жиргээчийн талаасаа ажлаа сайн хийлээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн Х.Баттулга гишүүн ч зүгээр байсангүй. Тэрээр эдгээр өдрүүдэд зураглаачийн үүргийг сайтар гүйцэтгэсэн юм. Ийнхүү хаалттай болсон хурал топ жиргээчдийн ачаар олон нийтэд хүрлээ.
Baterdene Chimeddorj @chonosb Адилхан монгол хүмүүс хэн нь ч Ерөнхий сайд буюу Чингис хааны суудалд сууж болно. Ганцхан шаардлага нийтийн юмнаас бага идэж улсаа бодох.
Б.Ууганбаяр @Uugaa_tv Удаан үргэлжилсэн тоглоом дууслаа. Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Д.Батцогт, М.Зоригт, Р.Бурмаа нар санал өглөө дөө.
Б.Ганчимэг сэтгүүлч @ganchimeg6163 УИХ-ын чуулганд ирээгүй гишүүд бол улстөрч биш….
Бурхан А. Баярхүү @bayarkuu Женко ахын фанатуудад баяр хүргэе. Та нар засаг самарч чадлаа. Одоо Засаг унагаасан АН-ын гишүүд намаасаа хөөгдөж, АНМАН үүсэх байх…
Д.Сайнбаяр Developer @dsainbayar АН 8 гишүүнээ хөөж намаа бутаргах сонголт хийгээгүйд баяртай бна. Одоо улс орны эрх ашгаа бодож алсын хараатай, хүчтэй МАНЛАЙЛАГЧ сонгоосой!
Unurbayar @UnurbayarG Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Д.Тэрбишдагва нилээд хэд хоног ажиллах нь дээ. Өмнө Элбэгдорж, Туяа гээд олон үүрэг гүйцэтгэгч байв.
Борын ГАНЗОРИГ @Ganzorig_B Дотроосоо л бүх юм болдог гэж үнэн юм даа. Сая Ардчилсан нам Ерөнхий сайдаа татаад л авчихлаа.
Oyungerel Tsedevdamb @oyunlt –За хэд хоног АН-ын ҮЗХ маань ам, уушгиа сайн нээцгээж авлаа. Эцэст нь уруул дордойвч элэг дордойхгүй гэдэг Монгол ардын шийдвэрээ гаргалаа.
@XAPXYY гишүүдээ хасах тухай Хяналт. зөвлөлийн шийдвэрийг дэмжсэнгүй. МАХН-тай үзэглэсэн гэрээг хүчингүй болгов. Их хурлаа сарын дараа хуралдуулахаар болов.
Ж.Батзандан @BatzandanJ Би хувьдаа Амаржаргалыг дэмжинэ. Хямралын vед сайн эдийн засагч улс орныг удирдах хэрэгтэй.
Odontuya Saldan @OdontuyaS АН-ын 8 гишүүнийг намаас хасах Хяналтын Ерөнхий хорооны тогтоолыг дүрмийн бус гэж үзэж ҮЗХ гишүүд 100% дэмжсэнгүй.
Zandaakhuu Enkhbold @enkhboldz УИХ ирэх 7 хоногийн 2 дахь өдөр Ерөнхий сайдаа баталж чадвал одоо батлагдах төсөвт тодотгол хийхгүй, орон нутгийн төсвүүд цагтаа батлагдана гэж хэлэв.
Erdenechimeg Luvsan @Erdenechimeg_L УЗХ-оос 8 гишүүнийг намаас хөөх тогтоолыг дэмжихгүй гэв.
Enkhbat Dangaasuren @enkhbat УИХ-ын гишүүн бол – 1) Дарга биш 2) Шилдгүүд биш 3) Ердөө л түр сонгогдсон иргэд. Үүнийг монголчууд огт ойлгөхгүй харагдах юм.
ЗАРИМ СОНИРХОЛТОЙ ЖИРГЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА.
Д.Сайнбаяр Developer @dsainbayar 2 хоног жиргээ болон сошиал медиа ажилладаггүй урд хөршөөр яваад ирлээ. Жиргээгүй газар эрх чөлөөгүй мэт санагддаг болжээ 🙂 Сонин юм шүү 🙂
Зэвэрсэн төмөр долоовол зэв амтагдахаас жимс амтагдахгүй
Зэвүүн хүнтэй үерхэвэл зовлон үзэхээс жаргал үзэхгүй. #сонголт
Д.Сайнбаяр Developer @dsainbayar
Ажилгүй болсон залуучууд их л ууртай байх шиг. Ер нь нам, улстөрөөс ҮЛ ХАМААРСАН ажилтай, зах зээлд үнэлэгдэх хэмжээний бай гэж хэлье дээ.
Түмэнбаатар Бүдээхүү @budeekhuu
Хөдөлмр хүнийг хүмүүжүүлдэг
Их хөдөлмөрлөвл их аз ирнэ…
Ажил хөдөлмрөөс илүү ашигтай зүйл үгүй гэхчилн үгс бүгд хүчтэй. Хөдөлмөрлө,залуусаа:)
Badamdorj J. Mongol @bmongol Зөв үг хэлэхээр хэн нэгэн нь гомдчих гээд байдаг эмзэг нийгэмд чухал юмыг заавал ч үгүй ярих л ёстой. Эс бөгөөс нийгэм уруудан доройтно.
Юуг ч тоохоо байсан хайнга цаг үед бид амьдарч байна. Энэ нь улс төрчдөд л ашигтай, харин ард түмэнд асар хор хохиролтой.
Enkhbat Dangaasuren @enkhbat Жиргээг ажиглаад байхад, хүмүүс улс төрчдийг огт танихгүй юм. Мөн гайхалтай мартамхай юм 🙂
Батка @gbaterdene Агентлагийн дарга нар сандралд оров.
Улаанран улс төржсөн болгоныг дагахаа болиод эхэлсэн чинь унших хүн бараг үлдэхгүй шинжтэй яана даа хэхэ
Jargal Dambadarjaa @jargal_defacto Хөрөнгийн эх үүсврээ нууцлагч нам улсаа зарж байна.. Төрийн албан тушаалыг төлбөрийн хэрэгсэл болгож, хүүхдүүдийн маань ирээдүйгээр тоглоно
D.Tsolbayar @tsolbayard Ямар жоохон юм бэ? Бид аягүй бол 3 саяулаа хамаатнууд шүү 🙂
ЭНХБАТ Зөвлөх @enkhbat_ "Би Тэмүүжиний дайсан болохоос Монголын дайсан биш" Жамуха Манай дарга нар хоорондоо тэмцэхдээ улсаа, тогоогоо хөмрөхөөс сийхгүй юмаа!
Sugarsuren Tamir @SugarsurenT Нисэхийн зам дээр л явган зорчигч гарах болхоороо дарчихдаг гэрэл дохио хэрэгтэй байгаа юм даа. Хоосон замд ногоон гэрэл хvлээсэн машинууд.
Б.Ганчимэг сэтгүүлч @ganchimeg6163 АТГ-ын мэдээлэл ахиад л цацагдаж байна. Улс төрийн цагаар гарч ирж мэдээлэл хийдэг болохоор энэ газрыг хүндэтгэж чадахгүй.
@munkhjargal6666 Үнэн байна, онцгой байдал зарлаж, удирдлагууд нь дотроо залбираад сууж байна гэх мэдээлэл ирж байна… Баттай эх сурвалж.
Зоригоо @zorigt23 Та нар анзаарсан уу? Туруу 7 хоногт бөглөрөө маш бага байсан. Гэтэл 10 жилийн амралт байсан юм байна. Маргаашаас/өнөөдрөөс/ чихнэ хүүхдүүд зөөдөг хот шд ер нь бол…
Feather Pen @hovorerdene Хөөгдөөгүй үлдсэн гишүүддээ амжилт хүсч алд цэнхэр хадаг дээр үүнийг л өргөн барья даа кк
Батка @gbaterdene Цэцэрлэгийнхээ нэг охины орыг байнга хурааж өгдөг байлаа. Харин хожим нь миний 3 хүүгийн ээж, хань минь болно гэж тооцоогүй дээ #Түүх247
Би ганцаараа явъя өө.
Утасдъя гээд чадсангүй ээ
Би ганцаараа явъя өө.
Утас дуугараад мартчихлаа.
Би ганцаараа явъя өө. Удахгүй яваад очиноо
ОНЦЛОХ ФОТО ЖИРГЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА.
Энэ естой гое дарсан зураг байна @BatzayaCh
БИЕ БИЕДЭЭ ТУСЛАЯ @hoonza11 энэ нь л дээр "@Chinbatmpp: Энэ хүн 2 дахь удаагаа Ерөнхий сайд болох нь дээ".
dulam @Dulmaa001 Унгарын Ерөнхий сайд В.Орбан банкуудад өндөр татвар ногдуулж, гадныханд ХАА газар худалдахыг хориглож, мөн гаднаас зээл авахгүй
Дашзэвэг Ганхуяг @sudlaachganaa АПЕК-д оролцсон Орос, Хятад 2 эрчим хүчний 17 баримт бичиг батлав. Мөн Оросын хийг "баруун чиглэлээр" нийлүүлэхээр тохирчээ…
Saint Petersburg. #Gud_nite 🙂
Ganaa_O @Gana_O Бэлэнчлэх сэтгэлгээгүй, маш зөв бодолтой эмэгтэй "@Naranbaatarl: Энэ бүсгүйд туслаарай жиргээчдээ! @Eaglenewssocial "
А.Балжинням @BaljkaArmada 25 жилийн өмнө, энэ өдөр Берлиний хана нуржээ…
D.Bayarsaikhan @DBayarsaikhan Байгалиа хайрлаж, харьцаж сурсан улсаас санаа авч модонд хадаг уяж, ороож, зовоож, үхүүлж байхаар ингэвэл зүгээр бус уу?
mobius+++ @codename_mobius 4m4 Бидний хойч үе
Гоё аав @Goy_Aav Намайг зүйргүй тэнгэрлэгээр гэрэлтүүлсний чинь төлөө
Намрын цагаахан сар шиг Асгарч явах сайхан байлаа… Ц.Бавуудорж "Алтан шаргал навч"
Nomadic_lifestyle @BolderdeneI
Уруул бас инээмсэглэлийн Нууцийг тайлах … Утга учир, гэрэл гэгээ Энэ л агшинд нуугднам …
Шинэ жилээр цас орох шиг гоё юм байхгүй. Цаснаар алхахад нээх гоё дулаахан. Шинэхэн цасан дээр дугуйтай явах бас янзын гоё юм байна лээ.
Д.Очбадрал @Ochbadral Энэ хаалтыг барь гэж тушаасан нь баръя гэж боловсруулсан мэргэжилтэн нь ч юм уу хариуцлага хүлээхгүй л дээ
Батсүмбэрэл.Н @batsumberel304 "@sergelen_purev: Өндөр гэгээний бүтээн байгуулсан Амарбаягалант хийд.
Монгол Эр @BaatarEnkhbat Тамхичин Охид эмэгтэйчүүд амьсгалын замын өвчнүүд, уушиг, төвөнх, давсаг, бөөр, умайн хүзүүний хавдар тусах эрсдэлтэй!
Duuren T @TDuuren Хүүхдүүдээ! Сайн сураад их сургуульд орж бас онц төгсвөл танай ангийн арайхийн дунд сурч байсан хүү чамайг өндөр цалинтай ажилд авна шvv #гэнээ
Наагий @tuudug Дүү минь азийн аварга болжээ. Ямар сайхан мэдээ вэ.
Ayurzana Уншигч @AyurGoon Баян vs Ухаалаг
Шаравжамц @Sharavjamts_Ts Цоглог байна уу? Сагсан бөмбөгт насны хязгаар үгүй;-)
БЯМБААГИЙН БУДЖАРГАЛ @Budjargal_mn Харвардын их сургуульд хийсэн судалгаагаар өдөрт 30 минут алхсанаар архаг хууч евчинийг 40% бууруулдаг гэжээ.
ЦАХИМ БОЛЖМОР