Э.Мөнхбилэг 26 орны шүүгчийн нэгд багтжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.09-нд нийтлэгдсэн

Э.Мөнхбилэг 26 орны шүүгчийн нэгд багтжээ

ОХУ-ын Екатеринбург хотноо “Russian Open 2014 World Tour” ширээний теннисний тэмцээн болж байна.

Энэ тэмцээн нь ирэх арванхоёрдугаар сард болох 1 сая ам.долларын шагналтай “World Tour Finals” тэмцээний эрх олгох сүүлийн тэмцээн тул ширүүн өрсөлдөөнтэй болж байна.

Тэмцээнд нийт 30-аад улсын 190 орчим тамирчин оролцож байгаа бол тэмцээнийг 26 улсын шүүгч шүүн явуулж байна Шүүгчдийн дунд өсвөрийн олимп, олон улсын тэмцээн, уралдаан шүүж байсан туршлагатай шүүгч /Олон улсын шүүгч/ Э.Мөнхбилэг Монголын шүүгчдийг төлөөлөн ажиллаж байна.

Тэмцээн арваннэгдүгээр сарын 5-9-нд үргэлжилж байгаа бөгөөд хараахан нэгдсэн дүн гараагүй байна.

Б.ЭНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж