Өнөөдөр 16:00 цагийн үед эхэлсэн АН-ын ҮЗХ-ны хуралдаан хоёр дахиа завсарлаад, дахин хуралдаж эхэллээ.
Завсарлагааны өмнө ҮЗХ-ны гишүүд цаг үеийн асуудлаар ярилцаж, санал солилцсон бол одоо хурлын гол хэлэлцэх асуудал болох Засгийн газрын эсрэг санал өгсөн найман гишүүнд хариуцлага тооцох буюу намаас хасах тухай Хяналтын хорооны тогтоолыг хэлэлцэж байна. Хурлын уур амьсгал ширүүн үргэлжилж байгаа бололтой. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор олон гишүүн байр сууриа илэрхийлж байгаа ажээ.
Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, намынхаа эсрэг санал өгсөн гишүүд:
- Р.Амаржаргал
- Х.Баттулга
- Ж.Батзандан
- Д.Батцогт
- Р.Бурмаа
- М.Зоригт
- Б.Наранхүү
- Л.Эрдэнэчимэг.
Сануулахад, өнөөдрийн хуралдааны эхэнд Н.Алтанхуягийг намын даргаас солих асуудлыг хэлэлцэх эсэхээр санал хураахад олонх нь "Шаардлагагүй" гэж үзжээ. Ерөнхий сайдын асуудлыг энэ удаад хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул намын дарга Н.Алтанхуяг ажлын хэсэг гарган ажиллаж, ойрын хугацаанд ҮЗХ-ны хурлыг дахин зарлан хуралдуулж, тэр үед энэ эсуудлыг оруулж ирэх бололтой.
Харин УИХ-ын дарга З.Энхболд "ҮЗХ дээр дараагийн Ерөнхий сайдад АН УИХ-ын 33 гишүүний нэрийг дэвшүүлье" гэх санал гаргасан ч энэ нь намын дүрмийг зөрчих учраас ҮЗХ-ны гишүүд дэмжээгүй байна.
УИХ-ын дарга З.Энхболд талаар твийтерт ингэж жиргэжээ.
Л.ХАЛИУ