Орчин үед техник технологи хөгжихийн хэрээр хүн унаган байгалиасаа улам л холдсоор байгаа билээ. Тиймээс зүлэг ногоог цаг минут бүр мэдэрч байхыг хүссэн хүмүүст зориулж, шигүү ургасан нялх ногоон зүлгийг санагдуулам гар утасны эко гэрийг бүтээжээ.
Энэхүү утасны гэр нь 84 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж эхэлжээ.
Ийм гэртэй утсаа гартаа бариад дүүжин орон дээрээ хэвтэж байхад байгаль дэлхийтэйгээ илүү ойрхон байгаагаар мэдрэх боломжтой биш гэж үү.
Т.БИЛГҮҮН