iPhone-ийн ringtone-ыг гайхайлтай болгожээ

Хуучирсан мэдээ: 2014.11.08-нд нийтлэгдсэн

iPhone-ийн ringtone-ыг гайхайлтай болгожээ

Гар утасны үйлдвэрлэгч болгон өөрийн гэсэн бренд ringtone-той байдаг билээ. Apple компанийн ухаалаг гар утасны ringtone-ыг MetroGnome гэх нэрээр алдартай DJ залуу өөрийн Youtube-ын сувагтаа олон янзаар өөрчлөн сайжруулан оруулсан байна.

Таны утасны хонхны ая таалагдахгүй, дуудлага ирэх бүрт нэг л дуу байнга явах нь уйтгартай байгаа бол та түүний зохиосон аянуудыг сонирхоод үзэхийг санал болгож байна.

Бренд болсон хонхны аяыг электрон dance болон өөр өөр дууны эффектүүдтэй нийлүүлж маш хөөрхөн сонсголонтой ая болгож чадсан байна. Та түүний Youtube суваг руу орж ямар ямар ая зохиосныг үзэж болох юм.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж