Ардчилсан намын ҮЗХ-ны хурал түр завсарлаад, хуралдаж эхэллээ.
Завсарлагааны өмнө ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлаа ерөнхийдөө тохирч, энэ удаа намын даргын асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэдэг дээр санал нэгджээ.
Санал хураалт явуулахад ҮЗХ-ны хуралд сууж буй 174 гишүүний дийлэнх нь Намын даргын асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн гэнэ.
Харин одоо Ардчилсан намын Их хурлын тов болон ҮЗХ Засгийн газрын эсрэг санал өгсөн найман гишүүнд хариуцлага тооцох буюу намаас хасах тухай Хяналтын хорооны тогтоолыг хэлэлцэх бололтой.
Ерөнхийдөө энэ хоёр асуудлыг ҮЗХ-ны хурлаар хэлэлцье гэдэг дээр гишүүд санал нэгдсэн гэнэ.
М.ЯЛАЛТ