Оюун ухаанд нөлөөлөх вирус илэрчээ

Хуучирсан мэдээ: 2014.11.08-нд нийтлэгдсэн

Оюун ухаанд нөлөөлөх вирус илэрчээ

Альгофагаар халдварлагдсан усны ургамал.

Фото: microbeworld.org

 

Өмнө нь зөвхөн ургамалыг халдварлуулдаг гэгдэж байсан Вирус-альгофаг ATСV-1 хүнээс илэрчээ. Энэ вирусыг хүний ургуулан бодох чадварт нөлөөлдөг гэж эрдэмтэд үзэж байна.

Линкольн хот дахь Небраскийн их сургууль болон Жон Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд ATCV-1 вирусыг хүний оюун ухаанд нөлөөлж, харах, мэдээлэл авах чадварыг удаашруулдаг болохыг тогтоосон байна. Өмнө нь энэ вирусыг зөвхөн ургамалд хор хөнөөлтэй гэж үзэж байсан бол энэ удаа эрдэмтэд түүнийг хүний ам, амны хөндийн салстаас илрүүлсэн байна. Туршилтад хамруулсан 33 сайн дурын хүний 14-өөс нь дээрх вирус илэрчээ. Уг вирусийг саяхан нас барсан хүний тархинаас мөн илрүүлсэн байна. ATCV-1 нь альгофаг вирус бөгөөд цэнгэг усны замганд байдаг вирус юм.

Туршилтын явцад хүний ургуулан бодох чадварын тест явуулж үзэхэд альгофаг илэрсэн хүмүүсийн сэтгэмж эрүүл хүнийхээс 10 хувиар муу байжээ. Үүнийг батлахын тулд тэд мэрэгчдийг уг вирусээр халдварлуулж, туршилтаа үргэлжлүүлэхэд халдвартай мэрэгчид төөрдөг замаар явахдаа гарц олох чадвар нь эрүүл амьтдынхаас 10 хувиар удаан байгаа нь тогтоогджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж