Нэг амралтыг 170 удаа зорьж амарчээ

Хуучирсан мэдээ: 2014.11.08-нд нийтлэгдсэн

Нэг амралтыг 170 удаа зорьж амарчээ

Торбей. Фото: englishriviera.co.uk

 

Нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэе. Английн Суррей гүнтний нутгийн хосууд Торбей гэх амралтын газарт 45 жилийн хугацаанд нийт 170 удаа очиж амарчээ. Алан, Жун Лейзенби нар хамгийн анх  1969 онд Торбейд хуримын аялалаа хийжээ. Дараа нь жил бүр тэд хүүхдүүдийн хамт далайд очиж амардаг болсон бөгөөд яваандаа аяллын автобус худалдаж аван, жилд бараг таваас доошгүй удаа очдог болсон байна. Энэ жил гэхэд тэд анх удаа ач нарынхаа хамт Торбейд амарчээ. Түүгээр зогсохгүй ирэх жил дөрвөн ч удаа очиж амрахаар захиалгаа өгч амжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж