&#34Forbes&#34 нөлөө бүхий хүмүүсийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2014.11.08-нд нийтлэгдсэн

&#34Forbes&#34 нөлөө бүхий хүмүүсийг нэрлэв

Америкийн "Forbes" сэтгүүлийн нөлөө бүхий хүмүүсийн чансааг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёр дахь удаагаа дараалан тэргүүллээ. Уг чансааны ТОП-10-ыг танилцуулж байна.

 

1. Владимир Путин. "Forbes" дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр ерөнхийлөгч Путиныг нэрлэхдээ энэ жилийн гол үйл явдлууд болох Крымыг булаан нэгтгэсэн, Украинд шууд бусаар дайн зохион байгуулсан, Хятадтай 70 тэрбум амдоллараас дээш өртөгтэй хийн хоолог барих гэрээ байгуулсан зэрэг нь нөлөөлснийг онцолжээ. "Өөрийн зорилгыг биелүүлэхийн төлөө дэлхий нийтийн санаа бодлыг үл ойшоодог орны тэргүүн" хэмээн "Forbes" сэтгүүл  Путиныг тодорхойлжээ. Өнгөрсөн жил Путин сэтгүүлийн чансааг тэргүүлэхдээ Америкийн тусгай албадаас Орост бүгэн нуугдсан Эдвард Сноуденийг тойрсон дуулиан болон Сирийн химийн зэвсгийг устгуулж, дайн зогсоосон зэргээр үнэлэгдсэн байв. Үүнээс өмнө Оросын ерөнхийлөгч Путин 2009, 2011, 2012 онд "Forbes" сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын эхний гуравт бичигдэж байжээ.

 

2. Барак Обама. "Forbes" түүний талаар "АНУ-ын ерөнхийлөгч жагсаалтын хоёрт бичигдсэн нь өөрийнх нь гарт эрх мэдэл байгаа ч хэтэрхий болгоомжтой хандаж байгаа үйлдлүүдтэй нь холбоотой” гэж  тайлбарлажээ. ТАСС/EPA/OLIVIER DOULIERY / POOL

 

3. Си Жиньпин. “Зарим хүмүүсийн тэмдэглэснээр Хятадын шинэ удирдагч  Мао даргын үеэс ч илүү, хамгийн хүчирхэг удирдагч гэж үнэлэгдэх болсон” хэмээн сэтгүүл түүнийг онцолжээ. ТАСС/EPA/HOW HWEE YOUNG

 

4. Ромын хамба Франциск. ТАСС/EPA/ALESSANDRO DI MEO

 

5. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель. ТАСС/EPA/BERND VON JUTRCZENKA

 

6. АНУ-ын Холбооны нөөцийн газрын тэргүүн Жанет Йеллен. ТАСС/EPA/MICHAEL REYNOLDS

 

7. "Microsoft" компанийг үндэслэгч Билл Гейтс. ТАСС/EPA/MAURIZIO GAMBARINI

 

8. Европын Төв банкны тэргүүн Марио Драги. ТАСС/EPA/FRANK RUMPENHORST

 

9. "Google" компанийн үндэслэгч Сергей Брин, Ларри Пейж нар.  AP Photo/Paul Sakuma

 

10. Их Британийн ерөнхий сайд  Дэвид Кэмерон. EPA/STEPHANIE LECOCQ

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж