
Өмнөх хоёр ангиас тодорхой хэмжээний хувь хүртэж байсан гол дүрийн жүжигчид болох Robert Pattinson, Kristen Stewart болон Taylor Lautner төгсгөлийн анги болох "Breaking Dawn"-аас тус бүр 25 сая ам.долларын ашиг хүртэх аж. Мөн дээрээс нь киноны орлогоос хамааран 7.5 хувиар нэмэлт ашиг авах ба эдгээр нь нийлээд ойролцоогоор 41 сая ам.доллар болж байгаа аж.
Юутай ч цус сорогчдийн түүхийг өгүүлсэн цуврал киноны гуравдугаар анги “Eclipse” нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо л “Box Office”-ыг тэргүүлж, гараагаа амжиллтай эхэллээ.
Н.Наран