“Эболагийн эсрэг НҮБ чухал үүрэг гүйцэтгэх ёстой”

Хуучирсан мэдээ: 2014.11.08-нд нийтлэгдсэн

“Эболагийн эсрэг НҮБ чухал үүрэг гүйцэтгэх ёстой”

EPA/MARTIAL TREZZINI

 

Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгчийн бүрэн хэмжээний ярилцлага "Российская газета" сонины баасан гаригийн дугаарт нийтлэгджээ.

 

Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн (ОУУЗН) ерөнхийлөгч Петер Маурер эл ярилцлагад Баруун Африк дахь Эбола вирусийн дэгдэлтийг “Өнөөдрийн хамгийн ноцтой асуудал” гэж онцлов. 

 

"Бид өвчний дэгдэлтэд нэрвэгдсэн орнуудад Үндэсний Улаан загалмай нийгэмлэгээр дамжуулахаас гадна өөрсдийн шугамаар тусалж байна. Энэ асуудалтай холбоотой Улаан загалмайн сайн дурынхны сургалт явуулж, “Хил хязгааргүй эмч” байгууллагын ажиллагааг идэвхитэй дэмжиж байгаа.  Мөн тэндхийн эмнэлгүүдийн  усны хангамжид анхаарч байна. Өөрийн мэргэжил нэгтнүүддээ санхүүжилт олох, сурталчилгаа хийхэд тусалж байгаа. Энэ бол ноцтой хямрал. Бид ярилцаж суух хооронд тэр өвчин газар авсаар байна. Өдөр бүр л шинэ өвчтөн нэмэгдэж байна” гэж тэрээр хэлжээ.

 

"Орон нутагт тусламж үзүүлэхэд хүндрэл байгаа"

 

“Дэлхийн хамтын нийгэмлэг энэ асуудлаар ноцтой ярилцаж, арга хэмжээ авч байгаа ч орон нутагт зохих тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байна” гэж Питер Маурер хүлээн зөвшөөрөв.

 

Баруун Африкт Эбола вирусийг эмчлэхэд эмнэлгийн ажилтнууд хүрэлцэхгүй байгааг ДЭМБ мэдэгдэж байна. Энэ үйл ажиллагаанд оролцон  санхүүгийн үүрэг авсан орнууд амлалтаа биелүүлэх нь чухал байгааг тэр дурьдлаа. 

 

Энэ өвчин нь дээрх орнуудаас гадна тэндхийн бүс нутгийн байдлыг бусинуулах аюултайг Улаан загалмай анхаарууллаа. Эдийн засгийн байдал нь ч хүмүүнлэгийн салбарынх шигээ хүнд болсныг Маурер дурьжээ. “Энэ тэмцэлд НҮБ чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Бид тэр ажиллагааг нь орон нутагт дэмжихэд бэлэн” хэмээн тэр онцолсон байна.

 

Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж