Cheryl Cole-д амралт хэрэгтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Cheryl Cole-д амралт хэрэгтэй болжээ

Английн нэрт дуучин Cheryl Cole шинэ цомгийнхоо ажилд шаргуу орж, хөгжмийн студид дуугаа бичүүлэн, зураг авалт хийлгэж эхэлсэн. Харин хэт ачаалалтай ажилласны улмаас эрүүл мэндийн байдалд нь өөрчлөлт орсон байна. Түүний хэвлэлийн төлөөлөгч “Түүний бие харьцангуй сайн байгаа. Эмчийн зөвлөснөөр хэсэг амрах хэрэгтэй болсон. Ажилдаа хэт анхаарч, ачаалал ихтэй ажилласнаас ядаргаанд орсон байж болзошгүй. Тиймээс ирэх долоо хоногийн бүх ажлаа тэрбээр цуцалсан. Хэсэг хугацаанд амраад хэвийн байдалдаа орно” хэмээн мэдэгджээ.
Мөн Cheryl Cole хөгжмийн карьертаа түлхүү анхаарч байгаа учраас “X Factor”-ын шүүгч хийхээ больж  магадгүй болоод байгаа аж. Тэрбээр шинэ цомгоо ирэх аравдугаар сард фэнүүддээ хүргэхээр төлөвлөөд байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж