Тооллогын комисс байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

Тооллогын комисс байгуулж байна

АН-ын ҮЗХ-ны хурал хаалттай үргэлжилж байна. Хурлаас дөнгөж сая Тооллогын комисс байгуулсан бөгөөд "Алтангадас" 20-30 хүний илүүтэй байгаа гэх мэдээлэл байна. Женко Х.Баттулга байдал бишдээд ирэхээр "Хурлыг маргааш болгоё" гэж санал гаргасан сурагтай. Тооллогын комиссын долоон гишүүнийг сая сонгосон бөгөөд одоо тэргүүлэгчдээ сонгохоор ажиллаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр ҮЗХ-ны гишүүд Хурлын тэргүүлэгчдээр Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нарыг сонгож байгаа бололтой.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж