"Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанд гишүүн бус хүмүүс сууж байна" гэсэн гомдол гаргасны дагуу хурлыг түр завсарлуулж, дахин нэрс тулгаж оруулж, хурлын үйл ажиллагаа үргэлжилж байна. Гэхдээ ҮЗХ-ны хурал хэлэлцэх асуудалдаа ороогүй байна.
Эх сурвалжаас авсан мэдээллээр ҮЗХ-ны гишүүд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нийслэлийн намын дарга Э.Бат-Үүл нараар хурал удирдуулахгүй гэсэн саналыг гишүүдээс гаргажээ. Намын дарга Н.Алтанхуяг хурлыг цааш үргэлжлүүлэхийг хүссэн ч ҮЗХ-ны гишүүн н.Сайнбуян, н.Доржпүрэв, н.Хүдэрчулуун нар индэр дээр гарч, тэднийг хүчээр буулгажээ.
Эрх баригчид ийнхүү хоорондоо нударга зөрүүлж, онигоогоо дэлгэж эхэллээ. Оройн 19.00 цагийн үед эхэлсэн ҮЗХ-ны хурал одоо хүртэл тэргүүлэгчдээ сонгоогүй байгаа бөгөөд энэ цаг мөчид тооллого явагдаж байна.
Хурал ширүүн уур амьсгалтай үргэлжилж байна.
Л.ХАЛИУ