ҮЗХ-ны гишүүд хурал удирдагчдаа эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

ҮЗХ-ны гишүүд хурал удирдагчдаа эсэргүүцэв

 

"Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанд гишүүн бус хүмүүс сууж байна" гэсэн гомдол гаргасны дагуу хурлыг түр завсарлуулж, дахин нэрс тулгаж оруулсан ч одоо хэр нь ҮЗХ-ны хурал хэлэлцэх асуудалдаа ороогүй байна.

Эх сурвалжаас авсан мэдээллээр ҮЗХ-ны гишүүд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нийслэлийн намын дарга Э.Бат-Үүл нараар хурал удирдуулахгүй гэж маргалдаж эхэлжээ.

Энэ маргаанаас болоод ҮЗХ-ны гишүүд хурал удирдах тэргүүлэгчдээ сонгож чадаагүй байгаа учраас ерөнхийдөө гацаанд ороод байгаа бололтой.

       Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж