Ардчилсан намын ҮЗХ-ны хурал түр завсарлаад сая буцаж хуралдаж эхэллээ.
Хуралдаанд ҮЗХ-ны гишүүн биш мөртлөө мандат авч оролцсон хүмүүс байна гэх яриа гарсан тул бүх гишүүдээ гаргаж, түр завсарлуулсны дараа дахин мандатыг тулгаж, оруулахаар “Шонхор” фракцийн С.Эрдэнэ санал гаргаж, гишүүд дэмжсэнээр АН-ын ҮЗХ-ны хуралдаан түр завсарласан юм.
Хуралд ҮЗХ-ны гишүүдийг нэг бүрээр нэрсийг нь тулган оруулж байгаа юм.
ҮЗХ-ны хурлаас Их хурлаа хэзээ хийх талаар тодорхой тов гаргаагүй байгаа ч арванхоёрдугаар сард хуралдуулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Харин одоо Засгийн газраа унагаах санал өгсөн УИХ-ын найман гишүүнийг намаас хөөсөн Хяналтын хорооны шийдвэрийг хэлэлцэх юм байна.
Хуралдааны өрнөлөөс харвал МоАХ, “Шонхор” фракцийнхан нэгдмэл байр суурьтайгаар Н.Алтанхуягийг намын даргаас нь огцруулах нь зүйтэй гэсэн саналтай байгаа бол “Алтан гадас”-ынхан тэдний саналыг дэмжихгүй байгаа гэнэ. Уур амьсгал одоо аядуухан болжээ. Өмнөх хурлуудаар нэлээд онцлогтой, ширүүхэн болно гэж байсан ч ийнхүү тайван нөхцөл байдал болж байна. Хамгийн сүүлд гаргасан тоогоор ҮЗХ-ны 228 гишүүнээс 31 нь төрийн албанд орж чөлөөлөгдсөн бөгөөд яг одоо 174 гишүүн хуралдаанд оролцож байна.
Л.ХАЛИУ