АН-ын ҮЗХ-ны хурал түр завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

АН-ын ҮЗХ-ны хурал түр завсарлалаа

Төрийн ордонд болж буй Ардчилсан намын ҮЗХ-ны хурал завсарлаад байна. Хурлын эхэнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон Нийслэлийн ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нар илтгэл тавилаа.

Хурал хэдийгээр ширүүн уур амьсгалтай эхэлсэн ч удалгүй хэвийн, намжуу байдалд шилжсэн гэнэ.

Хуралдаанд ҮЗХ-ны гишүүн биш мөртлөө мандат авч оролцсон хүмүүс байна гэх яриа гарсан тул  бүх гишүүдээ гаргаж, түр завсарлуулсны дараа дахин мандатыг тулгаж, оруулахаар С.Эрдэнэ гишүүн горимын санал гаргасныг гишүүд дэмжсэнээр АН-ын ҮЗХ-ны хуралдаан түр завсарлажээ.

Энэ удаагийн хурлаар Засгийн газрыг огцруулах саналыг дэмжсэн нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцож, намаас хөөх, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор улс төрийн шийдвэр гаргах гэх зэрэг чухал асуудлыг хэлэлцэж буй. Харин эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол өнөөдрийн хурлаар Ардчилсан намын даргын асуудлыг хэлэлцэхгүй байхаар шийдэж, ирэх долоо хоногт дахин ҮЗХ-г хуралдуулахдаа ярилцахаар болсон бололтой.

ҮЗХ-ны хуралдаанд 194 гишүүн ирэх ёстойгоос 142 гишүүн бүртгүүлсэн гэх мэдээлэл байна.

М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж