Хэрүүлээр уур амьсгал нь халуухан эхэлсэн Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаар яг одоо намынхаа даргыг огцруулж, шинэ даргатай болохоор ҮЗХ-ны гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. Энэхүү саналыг МоАХ болон “Шонхор” фракциудаас гаргажээ. Эдгээр фракциуд нь өөрсдийн хүмүүсээс намын даргаа тавихаар ийм саналыг гаргасан байна. Түүнчлэн ҮЗХ-ны хуралдаанаар Их хурлаа зарлахаар болж байна. Харин намын даргыг солих эсэх асуудал нь хэр дэмжигдэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Ямартай ч хуралдааны ирцээс харвал “Алтангадас” олонх байгаа юм.
Намын даргыг солихын тулд урьдаас бэлдсэн шинжтэй байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дараагийн намын дарга Ч.Сайханбилэг сонгогдох магадлал өндөр байгаа гэнэ.
Л.ХАЛИУ