ҮЗХ-гоор намын даргын асуудлыг хэлэлцэхгүй

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

ҮЗХ-гоор намын даргын асуудлыг хэлэлцэхгүй

Төрийн ордонд Ардчилсан намын ҮЗХ-ны хурал эхлэх гэж байна. Дотроос нь авсан мэдээллээр энэ хурлаар Ардчилсан намын даргыг солих болон шинээр томилогдох Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхгүй гэсэн сураг байна. Харин намаасаа сонгогдсон Ерөнхий сайдыг огцруулахад кноп дарсан найман гишүүнийг хөөх эсэх, хөөвөл хэн хэнийг хөөх вэ гэдэг асуудлыг хэлэлцэнэ гэнэ. Мөн намын Их хурлыг хэзээ зарлан хуралдуулахыг энэхүү хуралдаанаар ярилцана гэсэн мэдээлэл байна.

Хурлыг намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл удирдан явуулах ажээ.

М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж