Сүүлийн долоон жил АНУ-д ажиллаж, уран бүтээлээ туурвиж байсан “Sweetymotion” хамтлагийнхан энэ жил эх орондоо наадамлах юм. Энэ талаараа “Sweetymotion” хамтлагийн дуучин Б.Сарнай хэлэхдээ “Бид нар ер нь наадмаар жинхэнэ утгаар нь баярлаж үзээгүй. Энэ жил бүр эртнээс төлөвлөж байж улсын их баяр наадмаа үзэхээр зорьж ирсэн. Шинэ цомгийн танилцуулга гээд энэ бүхнийг наадмаас өмнө амжуулах гээд нойргүй шахам гүйлээ. Бид гурав энэ жил наадмаар жинхэнэ утгаар нь наадамлаж, хуушуураа иднэ дээ” гэв. Тиймээс хамтлагийн бүсгүйчүүд үндэсний их баяр наадмаар ямар нэгэн шоу тоглолтод оролцохгүй гэнэ.
М.Анир
М.Анир