Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд Төрийн ордонд цуглаж байна. Хурал одоогоор хараахан эхлээгүй байна. Төрийн ордонд хурал болохоос өмнө фракцийн удирдлагууд хоорондоо уулзалдсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй байна. ҮЗХ-ны хурал ширүүн болж магадгүй шинжтэй. Төрийн ордонд ҮЗХ-ны гишүүдээс бусад хүмүүсийг оруулахгүй байна.
Л.ХАЛИУ