Японы дөрвөн иргэнийг Хятадад саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Японы дөрвөн иргэнийг Хятадад саатуулжээ

Хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан хэмээн Хятад улс Японы дөрвөн иргэнийг даваа гаригт саатуулсан талаар Японы албаны хүмүүс даваа гаригт мэдэгдлээ. Хэрвээ хар тамхи авч явсан нь шүүхээр нотлогдвол цаазаар авах ялтай юм. “Хятадын Лиаонинг мужийн нийгмийг аюулаас хамгаалах албаны хүмүүс Шеньяан муж дахь Японы Ерөнхий Консулд хар тамхи хууль бусаар хил давуулах гэсэн хэрэгт холбогдсон Японы дөрвөн иргэнийг саатуулсан талаар мэдэгдсэн байна” гэж мэдээллийн үеэр ярьжээ.

Японы албаны хүмүүс дээрх дөрвөн хүнтэй уулзахад биеийн байдал нь сайн байсан гэсэн бөгөөд энэ талаар нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Одоогоор Хятадын албаны хүмүүс дээрх дөрвөн хүнийг байцааж байгаа ба хэрвээ хангалттай нотлох баримт илрэх юм бол баривчлах юм байна. “Jiji Press” мэдээллийн агентлагийн мэдээлж байгаагаар саатуулагдсан дөрвөн хүний гурав нь 30 орчим настай, харин дөрөв дэх нь 60 орчим настай гэнэ. Энэ оны дөрөвдүгээр сард Хятад улс Японы харт тамхитай холбоотой хэрэгт буруутай нь тогтоогдсон дөрвөн иргэнийг цаазаар авсан нь 1972 онд тус хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Японы иргэнийг цаазалсан анхны тохиолдол болсон юм. Японы иргэд Хятадад цаазлуулсан талаар Японы Гадаад хэргийн яамны сайд Кацуяа Окада “харамсалтай байна” гэж мэдэгдсэн хэдий ч “улс бүр өөрийн гэсэн хууль, шүүх системтэй” тул асуудлыг тайван хүлээж авах нь зүйтэй гэж мэдэгдэж байсан.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж