Цагаачид Британийн эдийн засагт 20 тэрбум еврог оруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

Цагаачид Британийн эдийн засагт 20 тэрбум еврог оруулжээ

Европын холбооны мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг цагаачид 10 жилийн дотор Британийн эдийн засагт 20 тэрбум фунтыг оруулж өгсөн тухай Лондоны их сургуулийн коллежийн (UCL) судалгаанд өгүүлсэн тухай The Independent сонин мэдээлэв. Европын холбооны эдгээр иргэд хөнгөлөлт авч байгаагаас гадна 64 хувиар их татварыг Британид төлсөн байна. 

 

UCL-ийн шинжээчид Европын холбооны орнуудын цагаачдын бодлогод хязгаарлалт хийх нь эдийн засагт нь ашиггүй гэлээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Европын холбооны орнууд тэдний тоонд Польш цагаачид Британийн эдийн засагт сүүлийн 10 жилийн дотор 20 тэрбум фунт стерлингийг оруулж өгчээ. Мөн 2000 оноос хойш Нэгдсэн вант улсад ирсэн хүмүүс Британид төрсөн хүмүүсээс 43 хувиар их  татварын хөнгөлттэй ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж