Британичуудын тал орчим хувь нь интернэтэд цаг өнгөрөөх нь гэр бүлтэйгээ харьцсанаас чухал гэж Opinium Research компанийн явуулсан судалгаа харуулсан тухай Evening Standart сонинд өгүүлжээ.
Судалгаанд хамрагдагсдын 48 хувь нь интэрнеттэй холбогдохын тулд ойр дотны хүмүүстэй уулзахаа хойшлуулна гэсэн байна. Тэдний найман хүний нэг нь(12%) олон нийтийн сүлжээнд байхын тулд хоолоо умартахад бэлэн гэв.
Интернэтэд байхын тулд хувийн ариун цэврээ ч мартахад британичууд бэлэн гэнэ. Мөн тэд смартфоныг гэрийнхээ угаалгын машинаас илүүд үздэг гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР