&#34Нафтогаз&#34Орост 1,45 тэрбум доллар шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

&#34Нафтогаз&#34Орост 1,45 тэрбум доллар шилжүүлэв

"Нафтогаз Украины" компани “Газпром”-д  өрийн эхний төлбөр $1,45 тэрбумыг шилжүүлсэн тухай тус компанийн хэвлэлийн албанаас мэдээлэв.

 

"Нафтогаз Украины" компанийн валютын дансанд шаардлагатай мөнгө байсан гэж уг мэдээнд дурджээ.

 

Уг мэдээллийг баталсан өөр эх сурвалж алга байна. Мягмар гаригт Украины Засгийн газар Үндэсний банкинд хадгалагдаж байгаа  мөнгийг тооцоондоо ашиглахыг НАК "Нафтогаз"-д зөвшөөрчээ. Тухайлбал, нийлүүлэгдсэн хийн өрөнд хадгаламжаас 3,1 тэрбум ам.долларыг авах боломжтой болжээ. Украин нь алт, валютын нөөцөөсөө Оросын хийн өрийг төлж байгаа юм.

Орос, Европын холбоо (ЕХ), Украин гурав Оросын байгалийн хийг Украины хэрэглэгчдэд нийлүүлэлтийг дахин  сэргээх гэрээнд гарын үсгээ аравдугаар сарын 31-нд зурсан билээ. Гэрээгээр Украинд хий нийлүүлэх, Европын орнуудад хийн транзитийн баталгаа мөн Киев өрөө хэсэгчлэн төлөх зэргийг тусгаж өгөв. Саяын хэлэлцээрийн явцад зөвхөн өвлийн улиралд хий нийлүүлэхээр болсон бөгөөд мянган шоо метр хийний үнийг оросууд 100 ам.доллараар хөнгөлжээ.

 

Украинд хийн үнийн хөнгөлөлт үзүүлсний дараа энэ оны дөрөвдүгээр улиралд нийлүүлэгдэх  хийн мянган шоо метр бүр нь $378 ам.доллар байх юм. Ирэх оны эхний улиралд мянган шоо метр хий $365 ам.доллар болсон байна. Зах зээлд ойр үнэ” хэмээн Украины сайд хэлжээ.

 

Жилийн эцэс хүртэл Украин Газпромоос 4 тэрбум шоо метр хий авахаар найдаж байгаа. Арваннэгдүгээр сарын нийлүүлэлтийн урьдчилсан төлбөр нь $770 сая ам.доллар (2 тэрбум шоо метр) байна гэж Оросын ЭХЯ тооцов. Украинд одоо нийлүүлэгдэх хийн хэмжээ нь $1,5 тэрбум ам.доллар болох ажээ.

 

"Ав эсвэл төл” гэсэн дэглэм 2014 оны арваннэгдүгээр сараас 2015 оны гуравдугаар сарын сүүлч хүртэл Украины хувьд үйлчлэхгүй болж байна. Зуны цагаар хий нийлүүлэх асуудал энэ удаа яригдаагүй гэж Новак мэдэгджээ. Эхний шилжүүлэгийг авсны дараа 48 цагийн дотор хийг нийлүүлж эхэлнэ гэж Оросын тал мэдэгдэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж