
Хэрвээ том альбомтой бол, эсвэл нэг зураган дээр олон найзынх нь зураг гарсан бол гараар ийнхүү шошго бичих нь төвөгтэй болж хувирдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр “Facebook” ийнхүү хүмүүсийн царай таньдаг технологи нэвтрүүлсэн байна. Шинэ программыг ашигласнаар хэрэглэгчид “Энэ хэний царай вэ?” гэсэн асуултанд хариулаад л болоо гэнэ. Энэ технологи нь өнөөдөр дэлхий дээр хэрэглэгдэж байгаа сүүлийн үеийн дижитал камеруудад ашиглагдаж байгаа тэр технологи юм. Гэхдээ технологи нь хэдийгээр цоо шинэ зүйл биш хэдий ч “Facebook Photos”-д ашигласан нь давуу талтай юм.
Т.Бадрах