“Тоосго” хамтлаг ба Лхагваа

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

“Тоосго” хамтлаг ба Лхагваа

Өнгөрсөн ням гаригт Соёлын төв өргөөнд “Харанга” хамтлагийн дуучин Лхагваагийн найзуудын үдэш болж өнгөрөв. Тэдний дунд нарсанд байхдаа байгуулсан “Тоосго” хамтлагийн дуучин Аагий тоглолтод оролцож ая дуугаа өргөсөн нь жинхэнэ сюрприз болсон. “Тоосго” хамтлагийн дуучин Аагий хэлэхдээ “Аяагийнхаа тоглолтод оролцож та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа би их баяртай байна. Аяа бол жинхэнэ эр хүн, сайн найз, бас гайхалтай дуучин” хэмээгээд “Мянган уулс”, Мэнгэн чинээ“, “Тэртээх алс руу” зэрэг гурван дууг Лхагваатай хамтран дуулсан юм. “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнг найз нөхөд нь Аяа хэмээн дууддаг юм билээ.

М. Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж