БНХАУ-ын Ухань хотод болж буй олон улсын А зэрэглэлийн циркчдийн тэмцээнд манай циркчид амжилттай оролцлоо. Эл тэмцээнд Монголын үндэсний циркийн жүжигчид уран нугаралтын төрлөөр оролцож, циркчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох тус тэмцээний мөнгөн цомыг гардан авсан байна. Барын бамбарын хөдөлгөөнийг Монгол үндэсний аязтай орчин үеийн хэмнэлд амьдруулсан нь тэдний үзүүлбэрийг бүр ч сонирхолтой болгожээ.
Ингээд Мөнгөн цомын эздийн үзүүлбэрийг хамтдаа сонирхоё.
Э.ТЭКҮ