Портлендчууд сүүлийн хагаст Даллас Мавирексыг бутниргэлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

Портлендчууд сүүлийн хагаст Даллас Мавирексыг бутниргэлээ

НБА-гийн талбайд өнөөдөр хоёр тоглолт болж байна. Өнөөдрийн сүүлийн тоглолт Портленд Трэйл Блейзэрс талбай дээрээ Даллас Мавирекс багийг хүлээн авч тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 50-46 харьцаагаар илүүрхсэн Далласчууд сүүлийн хагаст тааруухан тоглолт үзүүлснээр 87-108 харьцаагаар хожигдлоо. Блейзэрс гуравдугаар үеийн дунд хоёр минутад дараалж 12 оноог авч тэнцүүхэн явж байсан оноог холдуулснаар ялалт байгуулжээ. Тус тоглолтод Ламаркус Олдрэйж 20 оноог авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Дөрж Новицки 17 оноо, Монда Элис 14 оноог авсан ч бусад тоглогч нар нь хангалтай тоглож чадалгүй ялагдал хүлээжээ.

Бусад тоглолтууд
Сан Антони Спөрс 81-98 Хьюстон Рокетс
Даллас Мавирекс 87-108 Портленд Трэйл Блэйзэрс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж