Час хийсэн ганц дуу гаргаж “нэг л хүн дутуу” гэсээр чимээгүй болсон хамтлагийг залуучууд маань андахгүй сайн мэдэх биз ээ. “25” дугаар суваг телевизийн “Making the band” шоу нэвтрүүлгээс гарсан охидын “Extacy” хамтлагийнхан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Амархүүтэй хамтран тоглолт хийхээр зэхжээ.
Өөрийн бие даасан тоглолтоо сонсогчиддоо толилуулаад удаагүй байгаа дуучин Б.Амархүүгийн хувьд “Extacy” хамтлагийг яагаад сонгох болсон нь тодорхойгүй байгаа ч охидын хамтлаг дутуу нэг хүнээ олсон бололтой.
Тэдний хамтарсан тоглолт арваннэгдүгээр сарын 29, 30-нд БНСУ-ын Сөүл, Пусан хотноо болох юм байна. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын хувьд ч энэ тоглолт тун содон мэдээлэл болоод байгаа гэнэ шүү.
Э.ТЭКҮ